НИЙГЭМ

Гэрээсээ төөрсөн сэтгэцийн өөрчлөлтэй иргэнийг эрэн хайж байна

Дархан-Уул аймаг, Шарынгол сум. “Санжинт” багийн “Буянтын нарийн жалга” гэдэг газарт аравдугаар сарын 26-ны өдрийн 05:00 цагт тус сумын харьяат /сэтгэцийн өөрчлөлттэй/ иргэн Б/33 настай, эмэгтэй/ гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн дуудлагыг тус сум дахь Цагдаагийн хэлтсээс 15:00 цагт хүлээн авсан.

Тус сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг 16:30 цагт 5 км-ийн зайд явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоож, 10.27-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button