ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“Netflix” нь “Squid Game” цувралаас бараг 900 сая америк долларын ашиг олсон ч...

Өмнөд Солонгосын “Squid Game” алдартай цувралын найруулагч Хан Дун Хёг хэлэхдээ

Өмнөд Солонгосын "Squid Game" алдартай цувралыг бүтээгч, найруулагч Хан Дон Хёк хэлэхдээ “Netflix” тус цувралыг дэлхий дахинд амжилтанд хүргэснийхээ төлөө ямар ч шагнал өгөөгүй гэв. Найруулагч энэ талаараа аравдугаар сарын 26-нд нийтлэгдсэн “The Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

“Би тийм ч баян биш, зөвхөн 38,5 сая доллар авна. Гэвч энэ бүхэн  надад бол хангалттай. “Netflix” компани надад ямар ч урамшуулал өгөөгүй, би гэрээнд анх заасан төлбөр мөнгөө л авсан” гэж найруулагч онцлов.

Хёкийн бүтээл “Netflix” платформд олон сая америк долларын ашиг авчирсан тул хэвлэлийнхэн энэ байдлыг шударга бус гэж нэрлэв.

“Squid Game” цувралын санаа анх 2009 онд Өмнөд Солонгос дэлхийн санхүүгийн хямралтай нүүр тулах үед найруулагчийн толгойд орж ирсэн гэнэ. Тэрбээр төслийнхөө санхүүжилтийг бараг 10 жил хөөцөлдсөн гэлээ.

Хёк нэгэн ярилцлагынхаа үеэр цуврал шоу түүний хувьд маш их дарамт учруулж, эрүүл мэнд нь муудаж, мэдрэлийн улмаас бүр зургаан шүд нь хүртэл унажээ.

Аравдугаар сарын 17-нд “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг “Netflix” нь “Squid Game” цувралаас бараг 900 сая америк долларын ашиг олсон гэж тооцоолжээ.

Цувралыг зохиогчид харин бүтээлд ердөө 21,4 сая доллар зарцуулсан гэж үзвэл энэ нь бол маш том тоо юм. Цуврал бүрт нь хувааж бодвол нэг ангид ойролцоогоор 2,4 сая америк доллар ногдож байгаа юм.

Нэмж сонирхуулахад, цуврал цацагдсаны дараа тус компанийн хувьцаа даруй долоон хувиар өсжээ.

Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал нь стриминг үйлчилгээний түүхэн дэх хамгийн “амбиц”-тай, хамгийн их хандалт авсан төслөөр шалгарлаа. Цуврал анх есдүгээр сарын 17-нд гарсан ба 111 сая үзэгчийн босгыг аль хэдийн давж, бүх түүхэндээ платформын хамгийн олон үзэгчтэй цувралаар тодорлоо.

(Эх сурвалж: koreboo)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-27 17:16

Солонгосууд Японыг дуурайж, тэндээс л санаа их авдаг. Энэ кино ч японы нэг анимэйшнээс санаагаа авсан хэрэгт ороод байгаа. Со нар бол Япончууд шиг гүн сэтгэж чадахгүй гэхдээ визу�##�ь байд�##�даа японоос илүү сайн мэдрэмжтэй тул дэлхийд гарч чадаж байна. Со нар бүх с�##�барт их хуулдаг гэхдээ хятад шиг бүдүүлэг хуулахгүй, улам сайжруулж хуулдаг хүмүүс

Зочин
Зочин
2021-11-03 09:28

Монголчууд харин хуулах нь байтугай бүрэн ойлгох ч чадваргүй.Муулж бол төгс чадна..

Холбоотой мэдээ

Back to top button