ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Илон Маск түүхэн дэх хамгийн баян эрхэмээр тодров

“Hertz” компанийн зүгээс цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанитай худалдан авалтын гэрээ байгуулж, зах зээлийнх нь үнэлгээг 1 их наяд гаруй долларт хүргэснээр тус компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск түүхэн дэх хамгийн баян хүнээр тодорлоо.

Даваа гарагт арилжаа хаагдах үеэр Илон Маскийн хөрөнгийг “Форбес” /Forbes/ 271,3 тэрбум америк доллар гэж үнэлсэн нь өнгөрсөн баасан гарагийнхаас даруй 41,7 тэрбум америк доллараар өссөн үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь “Тесла” компанийн хувьцааны үнэ даваа гарагт 13 хувиар өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд америк доллараас давсан аж.

Илон Маскийн хөрөнгө анх удаа 300 тэрбум америк долларт дөхөж очсон. Харин “Амазон” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Жефф Безос энэ сарын эхээр 201 тэрбум америк долларын хөрөнгөтэй гэдгээрээ АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байв. “Амазон” компанийн хувьцаа энэ оны долдугаар сард оргил үедээ хүрэхдээ түүний хөрөнгө 212 тэрбум америк доллар болтлоо өсөж, одоогийн Маскийн хөрөнгөөс 59,3 тэрбум америк доллараар бага байгаа юм.

“Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтсийн хөрөнгө харин 1999 оны дөрөвдүгээр сард богино хугацаанд 100 тэрбум америк доллараас давсан.

Инфляцийг тооцвол өнөөдрийн байдлаар ердөө 165 тэрбум америк доллартай байгаа аж. “Форбес” 1982 онд тэрбумтнуудын хөрөнгийг анх тоолж эхлэхэд Америкийн хамгийн баян хүнээр хоёр тэрбум америк доллар буюу өнөөдөр 5,5 тэрбум америк долларын хөрөнгөтэй хөлөг онгоцны магнат Даниел Людвиг тодорч байжээ.

(Эх сурвалж: Forbes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button