ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Австри: Ойн түймрийг унтраах ажиллагаа амжилтгүй байна

Австри улсад ой мод шатаж, гал түймэр гурван өдрийн дотор 115 га талбайг хамарсан аж.  

Хиршванг-ан-дер-Ракса хэмээ жижигхэн хотын ойролцоо гал түймэр гарчээ. Аврагчид галыг унтраахаар хичээж байгаа ч одоогоор амжилт муутай байна.

Мөн удахгүй салхины чиглэл өөрчлөгдөж магадгүй гэсэн цаг уурын урьдчилсан мэдээлэл ирсэн аж. Энэ нь гал түймрийн тархалтын хурдад нөлөөлнө гэдгийг цаг уурчид анхааруулжээ.

Одоогийн байдлаар гал түймрийг унтраах аврах ажиллагаанд 300 гаруй гал сөнөөгч, арав орчим нэгж агаарын болон газрын техник хэрэгсэл оролцож байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button