ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

“Фэйсбүүк” залуучуудад “гомджээ”

“Фэйсбүүк” нийгмийн сүлжээг залуучууд сонирхохоо больж байгааг дотоод судалгааны үр дүнгээс иш татан “Блүүмберг” /Bloomberg/ нийтэлжээ.

Өсвөр насныхан энэ сайтад 2020 онтой харьцуулахад 16 хувиар бага цаг зарцуулсан гэнэ. Залуучууд “Фэйсбүүк”-т таван хувиар бага хугацаагаар “суудаг” болсон байна. 2021 онд залуучуудын бүртгэлийн тоо эрс буурч, анх бүртгүүлсэн дундаж насыг авч үзвэл 19-20 байсан бол 24-25 болж өссөн гэж мэргэжилтнүүд “гомдолложээ”.

Компанийн мэргэжилтнүүд энэ үзэгдлийн шалтгааныг нэрлэж чадахгүй байгаа аж. Мөн мэргэжилтнүүд “Фэйсбүүк” хуудсыг залуучууд ашиглахгүй байх хандлага цаашид ч үргэлжлэнэ гэж хүлээн зөвшөөрөв.

“Фэйсбүүк” компани нэрээ өөрчилнө гэсэн мэдээлэл цацагдсан. “PavelGross.ru” домэйн брокер Павел Гросс-Днепровын хэлснээр “Фэйсбүүк” нэрээ “Meta.com” нэрлэх байх гэсэн таамгийг дэвшүүлсэн.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button