НийгмийнСПОРТ

Ц.Магалжав: Э.Оюунболдын шинжилгээнээс допинг илэрсэн эсэхийг одоо хэлэх боломжгүй

Өнөө жилийн улсын наадамд улсын арслан Э.Оюунболд зодоглосон билээ. Тэрбээр 2019 оны улсын наадмаас хойш, аварга цолоо хураалгасныхаа дараа ийн анх удаа барилдсан юм.

Хоёр жил эрхээ хасуулсныхаа дараа дэвжээндээ эргэн ирсэн Э.Оюунболд гурвын даваанд улсын арслан Ц.Содномдоржийг өвдөг шороодуулсан. Үүний дараа Ц.Содномдоржийн хүсэлтийн дагуу тэд хоёулаа допингийн шинжилгээ өгсөн юм.

Сүүлийн хоёр жил улсын наадамд барилдаагүй, допингийн асуудлаас болж аварга цолоо хураалгасан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн эсэх олны анхаарлыг татаж буй.

Дөрвөн бөхийн А сорьцноос халдвар илэрсэн гэж мэдээлэх үеэр нь МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас энэ талаар тодруулахад “Журмын дагуу В сорьцны хариу ирсний дараа эсвэл тухайн бөх А сорьцын хариугаа хүлээн зөвшөөрсний дараа л нэрийг нь зарлах учиртай. Э.Оюунболд арслан допингийн шинжилгээ өгсөн. Түүний А сорьцноос допинг илэрсэн эсэхийг одоо хэлэх боломжгүй. Э.Оюунболдын гэлтгүй бусад талаар нарийн мэдээлэл өгөхөд эрт. Журмандаа тийм” гэлээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x