СПОРТ

Говьсүмбэрийн наадмыг орхиж явсан Улсын арслан Ц.Содномдоржийн барилдах эрхийг хасах уу

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал есдүгээр сарын 11-ний өдөр болж, олон нийтийн зүгээс ирүүлсэн гомдол, шаардлага болон МҮБХ-ны Ажлын албанаас оруулсан саналын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцэж зарим шийдвэрүүдийг гаргасан.

Тухайлбал, Говьсүмбэр аймгийн баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд барилдалгүй барилдааныг орхиж үзэгч, наадамчин олныг үл хүндэтгэсэн улсын арслан Ц.Содномдоржийн асуудлаар 14 хоногийн дотор мэдээлэл цуглуулан танилцуулахыг МҮБХ-ны ажлын албанд даалгав. Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл үнэн, бодитой болох нь батлагдвал түүний барилдах эрхийг хамгийн багадаа гурван сараар хасах юм.

Мөн тус хурлаар Улсын харцага Г.Ганхуягийн барилдах эрхийг гурван сараар хасах шийдвэр гарсан. Учир нь тэрбээр Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй орхиж явжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочзочининЗочин
ЗочзочининЗочин
2024-09-16 07:55

Батсуурийг яаж ч чаддаггүй байж ёс суртахуун ярих нь инээдтэй юмаа.

иргэн
иргэн
2024-09-16 08:16

ШУНАЛЫН ТУЛАМНУУД.

Зочин
Зочин
2024-09-16 09:52

Энэ Содномдоржийг наадмаас хүртэл хасчдаг юм. Яагаад байдаг юм болдоо.

Зочин
Зочин
2024-09-16 10:58

Мөнгө өгьеөө бууж өгөөч гэсэн юм байхгүй байсан болохоор явчихсан.

иргэн
иргэн
2024-09-16 11:25

НЭЭГ Л ИХ ЭРХИЙГ НЬ ХАСНА ГЭЖ АЙЛГАСАН УЛСУУД ТА НАР МУУСАЙН ЭРГҮҮНҮҮД ДӨРВӨДИЙН БӨК БАТСУУРИАС ШЭЭСЭЭ ДУСАГНУУЛААД АЙДАГ БИЗ ДЭЭ? АР ХАЛХЫН АЛДАРТ БӨХЧҮҮДЭЭ ЯМАР ИХ ХАВЧИЖ ГАДУУРХАДАГ ЮМ МҮБХ МАГАЛЖАВ ЧИ ОДОО ОГЦРООЧ ХЭНИЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЧИХООД ЯВААД БАЙГААГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ.ТЭГЖ ЯРИВАЛ ДОМОГТ АВАРГА А.СҮХБАТЫГ ЖААХАН ЮМ УУЧИХААД МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД САНДАЛ ДЭЭР НЬ ЗАЛБИРААД СУУЖ БАЙХАД ТААНУУД ЯАЛАА ГУАЛИН МӨРЛӨЖ БАЙГАА ЮМ ШИГ ӨРГӨЖ₮ ГАРГААД ТЭЭР ХОЛ ПИДХИЙТЭЛ ЧУЛУУДАА БИЗ ДЭЭ? А.СҮХБАТ ТУЛДАА Л ГАНЦ МУУХАЙ ЧАРЛААД ХОЁР ХӨЛ ДЭЭРЭЭ БУУЖ ЧАДСАН ӨӨО БӨК БАЙСАН БОЛ БЯЦ ҮСРЭХ БАЙСАН.УГААСАА МОНГОЛ БӨХ ЗАМАА АЛДЛАА ЭСВЭЛ ТА НАР ТЭР САХИЛГА ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГЭЭД БАЙГААН БОЛ ЗҮГЭЭР ЗОГСОЖ БАЙСАН ЭРХЭМБАЯР АВАРГЫГ МОНГОЛ ТҮМНИЙ ҮЗЭН ЯДДАГ ТЭР БАТСУУРЬ ГЭДЭГ НӨХӨР ЧИНЬ ӨШИГЛӨӨД УНАГААСАН БИЗ ДЭЭ? ТЭРНИЙХЭЭ ЭРХИЙГ БҮХ НАСААР НЬ ХАСААЧ.

Холбоотой мэдээ

Back to top button