ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Малайзад өвөрмөц бэлгэвч бүтээжээ

Малайзын эмэгтэйчүүдийн эмч Жон Тан Инг Чин дэлхийн анхны эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн хэрэглэх боломжтой өвөрмөц бэлгэвч бүтээжээ. Энэ талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлжээ.

Шинэлэг зүйл нь бэлгэвчийг эмнэлгийн тусгай полиуретан материалаар хийсэн ба энэ нь шархны боолт хийхэд ашигладаг материал юм байна.

Тиймээс, ийм материалаар хийсэн бэлгэвч нь маш нимгэн, ус нэвтэрдэггүйгээс гадна энгийн латексаас харшил өгдөг хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой гэнэ.

Шинэ бүтэц нь ердийн бэлгэвчнээс ялгаатай ба бэлгэвчний амсар нь маш суналт сайтай мөн хэлбэр байдлыг нь янз бүрийн аргаар өөрчлөн углах боломжтой аж.

Ийм өвөрмөц бэлгэвчийг аль хэдийн худалдаан гаргасан ба нэг хайрцаг нь 3,6 доллар.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button