ЭДИЙН ЗАСАГ
Газрын тосны үнэ 84 ам.доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөж, хөгжил муутай улсын эдийн засгаар “тоглож” байна.
Өнөөдрийн байдлаар Brent төрлийн газрын тос 84.4 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эл төрлийн тос 86 ам.доллар давж өсөөд байв. Эл дүнгээс 83 ам.доллар болж буурсан хэдий ч буцаад өсөх хандлагыг харуулж байгаа юм.
Ер нь газрын тосны үнэ өсөх үндсэн гурван шалтгаан байдаг. Анхдагч шалтгаан нь цаг үеийн нөхцөл байдал, хоёрдогч хүчин зүйл нь улс төрийн нөлөөллөөс болдог бол гуравдагч хүчин нь байгалийн гамшиг юм. Харин одоогийн нөхцөлд коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоож газрын тосны үнэ өсөх шалтгаан болоод буй.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.