ЭДИЙН ЗАСАГ

“Тэнгэрлэг медиа групп”-ийн хувьцаа өсөлтөөр тэргүүлжээ

Аравдугаар сарын 28-ны байдлаар Монгол Улсад арилжаалж буй хувьцаануудаас “Тэнгэрлэг медиа групп” ХК-ийн хувьцаа өсөлтөөрөө тэргүүлж байна. Тус компанийн хувьцаа багцын арилжаагаар нийт 55 мянга орчмыг өнгөрсөн 24 цагийн дотор худалдаалсан байна. Ингэснээр эл хувьцаа 14.91 хувиар өсөв.

Харин дараагийн өсөлтөөр тэргүүлж буй компани бол “Хөвсгөл тан дуулга” ХК юм. Тус компанийн хувьцааны өсөлт 14.46 хувь байна. Дараагаар нь “Э-Транс ложистикс” ХК хувьцаа өсөлтөөрөө эхний гуравт жагсжээ. Ингэснээр тус компанийн хувьцааны өсөлт 7.9 хувь гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлээ.

Багцын арилжаагаар “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн нийт 54,894 ширхэг үнэт цаас 320,032,020 төгрөгөөр арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт  72,697ширхэг нэгж эрх 51,217,966 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button