ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Ким Жон Ун хүнсний хямралтай тэмцэж, махны чиглэлээр гоёлын хар хун үржүүлж байна

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн зургадугаар сард улс орон нь хоол хүнсний ноцтой хомсдолд орж, ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж байгааг дэлхий нийтэд зарлаж, хүлээн зөвшөөрсөн билээ. Харин шинжээчид түүний энэ мэдэгдлийн дараа тус улсын ард түмэн олон жилийн турш хоол тэжээлийн гачигдалд байгаа гэж дүгнэж байгаа юм.

Хванпо нугасны фермд хун үржүүлэхэд зориулсан тусгай саравч барьсны дараа шувуу үржүүлгийн ажил эрчимжиж эхэлсэн гэж төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Гоёлын зориулалттай хар хунгийн мах нь амт чанар сайтайгаас гадна анагаах увидастай гэж “Родон Синмун” сонинд нийтэлжээ.

Энэ долоо хоногийн эхээр хун шувууг үржүүлэхэд зориулсан хэд хэдэн блок хашаа саравч барьсан гэх бөгөөд ингэснээр иргэдийн “амьжиргааны түвшин”-г дээшлүүлнэ гэж мэдээллээ.

Тоталитар засаглалтай улс оронд олон сая хүн хангалттай хоол хүнс олохын төлөө тэмцэж байгаа бөгөөд удирдагч Ким Жон Ун өнгөрсөн жил ургац муутай байснаас хүнсний хямрал болсныг зургадугаар сард олон нийтэд зарласан.

Тэрбээр одоо бүх тариаланчдыг хүчин чармайлт гарган ажиллаж, үр тариа хангалттай хураан авах тушаал өгсөн гэж Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг пүрэв гарагт хийсэн мэдээлэлдээ дурьджээ.

Бүс нутгийн мэргэжилтнүүд хэлэхдээ, Умард Солонгост одоо нөхцөл байдал тун хүнд байгаа гэв. Харин их хэмжээний хүмүүнлэгийн тусламж Хятадаар дамжин ирж байгаа гэжээ.

(Эх сурвалж:Sky News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button