ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

Жүжигчин Уилл Смит амиа хорлох талаар бодож байсан гэв

Холливудын од, жүжигчин Уилл Смит /Will Smith/ амиа хорлох тухай бодол толгойд нь орж ирж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Жүжигчин энэ тухайгаа “The Best Shape Of My Life” /Миний амьдралын хамгийн сайхан зүйл/ гэх шинэ шоуныхаа трэйлэрийн үеэр ярьжээ. Трэйлерийг Энд дарж үзнэ үү.

Трэйлер дээр жүжигчин амьдралынхаа үндсэн “проблем”-уудаа тодорхойлж чадсан тухайгаа ч хуваалцжээ. Уилл Смит өөрийнхөө сэтгэл санаа, сэтгэцийнхээ байдалд анхаарлаа хандуулах ёстойг ойлгож ухаарсан гэдгээ ч ний нуугүй ярьсан байна.

Тэрбээр хэлэхдээ, “Амьдралдаа би ганц л удаа амиа хорлох талаар бодож байсан” гэдгээ хэлжээ. Тэр талаараа шинээр гарах хөтөлбөрийнхөө нэг дугаарт илүү дэлгэрэнгүй ярина гэдгээ ч амлав.

Уилл Смитийн шинэ нэвтрүүлэг долоо хоногийн дараа цацагдах аж. Тэрбээр энэ шоу бол түүний хувьд илүүдэл жингээсээ салах “аялал” болсон гэв.

(Эх сурвалж: News Yahoo)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button