СПОРТ

Д.Батгэрэл UFC холбооны анхны тулаандаа ялагдав

Холимог тулааны тамирчдын мөрөөдөл, хамгийн өндөр оргил болох UFC холбоонд Данаагийн Батгэрэл Монголоос анх удаа хөл тавьж, гэрээ байгуулсан билээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин тэрбээр тус холбоотой 20 сарын гэрээ үзэглэсэн юм.

Мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа зургаад нь ялсан Д.Батгэрэл UFC-ийн анхны тулаанаа ӨМӨЗО-ы тамирчин Алтанхилтэй хийлээ. Тэд дотнын найзууд. Алтанхил өмнө нь “Road FC” холбооны аваргын төлөө хоёр ч удаа өрсөлдсөн туршлагатай. Д.Батгэрэл “The HU” хамтлагийн “Wolf totem” дууг эгшиглүүлэн дэвжээнд гарсан юм.

https://www.youtube.com/watch?v=szwUhnupzEA

Эл тулаанд манай тамирчин өрсөлдөгчдөө 29:27-гоор ялагдав.

Д.Батгэрэл Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, “One team” клубийн дасгалжуулагч Ш.Ганбаатарын шавь юм. Хэдийгээр тэрбээр дийлдсэн ч монгол хүн UFC холбоонд анх удаа тулалдсан нь яах аргагүй түүхэн үйл явдал.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button