"Амгалан ” амаржих газарт дөнгөж төрсөн нярай энджээ

Нийслэлийн "Амгалан” амаржих газарт баасан гарагийн (2019.08.30) 15:00 цагийн үед дөнгөж төрсөн нярай эндсэн харамсалтай үйл явдал болжээ.
Тодруулбал, 29 настай Н нь хавантай гэсэн оноштойгоор "Амгалан” амаржих газарт пүрэь гарагийн орой (2019.08.29) ирсэн байна. Жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн зүгээс зохих эмчилгээ үйлчилгээг үзүүлж, өглөө 08:00 цагийн үед төрөхийн орон дээр гаргасан ч төрөлт хүндрэлтэй байсан тул хийсвэр хагалгааг 10:00 цагийн үед хийжээ.
Гэвч, нярай цус багадалттай мэндэлсэн тул, цусны төвөөс гуравдугаар бүлгийн цус захисан байна. Харамсалтай нь нярайн донорын цус таван цагийн дараа буюу 15:00 цагт төрөх эмнэлэгт ирсэн бөгөөд нярай 15:15 цагт амьсгал хураажээ.
Ар гэрийн зүгээс эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж нярайг эндсэн гэж үзэж байгаа гэв. Мөн Н нь анх эмнэлэгт ирэхдээ хийсвэрээр төрөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч эмч нар хүсэлтийг хүлээж аваагүй хэмээж байгаа.
Түүнчлэн ар гэрийнхэн нь ТВ8 телевизд хандан мэдээлэл өгсөн ч эмнэлгийн зүгээс хандаж, мэдээллийг олон нийтэд цацуулаагүй нь дээр эмнэлгээс хөөж, үзэхгүй гэдгээ мэдэгдсэн гэлээ.
Мөн амгалан амаржих газар саяхан хоёр ихэр нярай эндсэн талаар хэвтэн эмчлүүлэгчид дурдсан байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.