НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал болно

Улаанбаатар. Арваннэгдүгээр сарын 2-нд болох үйл явдлын тойм:

Гадаад харилцааны яам

9.30 цагт Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал болно.

10.20 цагт ГХЯ, Үндэсний төв архивааас зохион байгуулж буй “Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе (1911-2021 он)” архивын баримт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдана.

12.00 цагт  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хүний эрхийн дэд хороо хуралдана.

14.00 цагт “Их засаг” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button