ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

13 жилийн хугацаанд дэлхий даяар 379 хүн “сельфи”-нээс болж нас баржээ

2008-2021 оны хооронд дэлхий даяар 379 хүн “сельфи”-нээс болж нас баржээ. Энэ талаар “Journal of Travel Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тоо баримтад дурьджээ.

Шинжээчид “COVID-19”-ийн цар тахал эхэлснээр “сельфи” хийх үеэрээ нас барсан хүний ​​тоо буурсан ч тархвар судлалын нөхцөл байдал сайжирснаар энэ тоо нэмэгджээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар “сельфи” хийх үеэрээ амиа алдсан 31 харамсалтай тохиолдол бүртгэгдсэнийг шинжээчид онцолжээ. Дунджаар энэ нь долоо хоногт нэг хүн нас барж байгаа гэсэн үг юм.

“Heimdllr-Project” гэх нэртэй тархвар судлалын тагнах хэрэгслийн тусламжтайгаар эрдэмтэд 2008 оны нэгдүгээр сараас 2021 оны доодугаар сарын хооронд “сельфи”-тэй холбоотой нас баралтын статистикийг судалсан аж.

Тус хэрэгсэл нь энэ төрлийн үйл явдлын талаар олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бүх мэдээллийг боловсруулдаг гэнэ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаагүй тохиолдлуудыг бүртгэдэггүй болохыг онцолжээ.

Цуглуулсан мэдээллээс харахад “сельфи”-нээс болж амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь дэлхийн 50 улсад бүртгэгджээ. Нас баралтаар хамгийн эхэнд Энэтхэг /100 тохиолдол/, АНУ /39 тохиолдол/, ОХУ /33 тохиолдол/ тэргүүлж байна. Мөн Пакистан, Бразил, Австрали, Испани, Индонези, Мексик, Боливи, Их Британи байгаа аж.

Онцолж хэлэхэд, статистик судалгаа гаргагчид “сельфи”-чдийн хувьд дэлхийд хамгийн аюултай арван газрыг нэрлэжээ. АНУ, Канадын Ниагара хүрхрээ, Глен Каньон /хадан хавцал/, Колумбийн Чарко Эль Бурро, Бразилийн Пенья далайн эрэг, Кенийн Мланго хүрхрээ, ОХУ-ын Уралын нуруу, Энэтхэгийн Таж Махал, Даудпатри хөндий, Индонезийн Нуса Лембонган арал, Малайзийн Лангкави цувраа арлуудыг нэрлэжээ.

  • Статистикаас харахад, ихэнх хүмүүс хүрхрээ, хад чулуу, уулын оргил зэрэг газруудад “сельфи” хийж байгаад амиа алдсан 216 азгүй тохиолдол бүртгэгджээ. Мөн 123 хүн зам тээврийн ослоор, 66 хүн усанд живж, 24 хүн бууны шархнаас, 24 хүн цахилгаан гүйдэлд цохиулж, 17 хүн зэрлэг амьтдын дайралтад өртөж тус тус амиа алджээ.

Нийт хохирогчдын гуравны хоёр нь эрэгтэйчүүд байгаа нь анхаарал татаж байна. Амиа алдагсдын 41 хувь нь 19-өөс доош насныхан, 37 хувь нь 20-29 насныхан ажээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button