ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Эрхүүгийн ойролцоо Ан-12 онгоц осолдож, нэг ч зорчигч амьд үлдсэнгүй

Ан-12 загварын онгоц ОХУ-ын Эрхүү хотын ойролцоо осолдож, зорчиж  явсан долоон зорчигч бүгд амиа алджээ. Харин ослын газраас зургаан хүний цогцос олджээ. Онгоц нь Беларусийн ачааны онгоц бөгөөд Оросын зүүн хэсэгт газардах гэж байгаад осолдсон байна.

Багийн бүрэлдэхүүнд Беларусийн гурван, ОХУ-ын хоёр, Украйны хоёр иргэн байсан гэж Беларусийн албаныхан мэдээллээ.

Ан-12 онгоц нь хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэсэн бараг хагас зуун жил орчим нислэг үйлдэж байсан онгоц байжээ.

Ослын газарт аврах багийнхан ажиллаж байгаа бөгөөд шинжээчдийн баг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Талбай дээр 46 хүн, 17 техник хэрэгсэл ажиллаж байгаа аж.

Мэргэжилтнүүд одоо нислэгийн бичлэгийн өгөгдлийг тайлж, мөрдөн байцаагчид гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн байна. Онгоцны буудлын диспетчерийн хэлснээр, аль хэдийн хуучирч “хөгширсөн” онгоц тул онгоцыг удирдах боломжгүй болсноор 230 метрийн өндрөөс чулуу шиг унасан гэжээ.

(Эх сурвалж: Iz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button