МИАТ Америк руу шууд нислэг үйлдэхээр бэлтгэж байна

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл солилцох уулзалт Иргэний нисэхийн ерөнхий газарт өнөөдөр боллоо.
ИНЕГ нь Монгол Улс , Америкийн Нэгдсэн Улсын хооронд нислэг үйлдэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхтэй холбогдуулан агаарын харилцааны хэлэлцээр байгуулах , АНУ-ын Нисэхийн Захиргаa FAA ( Federal Aviation Administration ) -наас хийгдэх IASA ( International Aviation Safety Assessment ) аюулгүй ажиллагааны аудит шалгалтад бэлтгэх чиглэлээр ажилласаар байгаа юм. Мөн МИАТ ТӨХК АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбоотойгоор бэлтгэл ажил ханган ажиллаж байна.
Дээрх уулзалтын үеэр МИАТ компанийн зүгээс гүйцэтгэж байгаа ажлын явц болон төлөвлөгөөний хэрэгжилт, БОИНГ 787 маягийн агаарын хөлгийг холын нислэгт ашиглахтай холбоотой харьцуулсан судалгаа, эдийн засгийн үр ашиг, бусад үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээллийг өгсөн. ИНЕГ-ын НААХЗА-наас FAA, IASA хөтөлбөрийн хүрээнд тавигдах шаардлагыг хангах чиглэлд хийж буй ажлаа танилцуулж, Монгол Улсад хэрэгжиж буй зарим хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар дурдлаа.
Америкийн FAA-аас тавигддаг гол шаардлага болох МУ-ын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалт, санхүү, боловсон хүчний нөөц, байцаагчийн чадавхи зэрэг асуудлууд тулгамдаж байгааг хоёр байгууллагын удирдлагууд хөндөж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар мөн санал солилцсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайхан сонсогдож байна . хүнс болон эмийн хэрэгэлээны зүил , бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ачааны онгоц байнга нисгэх шаардлага �######�шгүй тулгарч байгаа, бараа бүтээгдэхүүн бартер худ�##�даа саин хийх хэрэгтэй , хүнс боломж үнэтэй байдаг ба эрүүл мэнд , эмнэлгийн багаж хэрэгслэл эм тариа тэргүүн эгнээнд бичигдэх яригдах байх ,,,, амжит хүсч бна , гэгээлэг саихан мэдээ байлаа
Болтугай. Онгоц л найдвартай байх ёстой!
Энэ миат компаний орлогч захир�##� Ганболд чинь жинкэн авилгын сүлжээний гэмт этгээд штээ
Бурхан минь гуррагчаагийн эрх мангар бацаан л лав биш шуу буу үзэгд наадахаа холдуулаа ссто тэнэг бацаан аав нь ч гэж,, яаая хүндээ