Нийгмийн

Н.Ганибал: Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халддагаа боль

Энэ долоо хоногт Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал хуулиар бамбай хийж, хулгай хийдгээ зогсоохыг шаардлаа. Тэрээр хэлэхдээ: “Бид сайхан зүйл ярьж байгаад хууль гаргачихдаг. Тэр дундаа жижигхэн заалтаар хулгай хийдэг. Батлагдсан хууль маань тухайн үед тавьсан зорилтоо хангаж чадахааргүй болчихдог.

Иймэрхүү байдал зөвхөн энэ парламентын үед гараад байна уу эсвэл өмнө нь байж уу гээд судаллаа. Засгийн газар өөрсдийн зохиосон төсөвтөө тааруулж хууль өөрчилдөг буруу жишиг 11 жилийн өмнөөс эхэлсэн байна. Цаашид ийм байдлаар явах юм уу? Уг нь Засгийн газар УИХ-аас баталсан хуулийн хүрээнд төсвөө гаргаад орж ирэх үүрэгтэй шүү” хэмээн анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button