Нийгмийн

Н.Ганибал: Хэн санаачилснаас үл хамаарч, том төслүүдийг урагшлуулах нь зөв

УИХ-ын энэ өдөр /2021.12.30/-ийн нэгдсэн чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлогын батлах тухай” УИХ-ынэ тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “Хэн санаачилсан, хэн эхлүүлсэн, хэн гүйцэтгэж байгаагаас үл хамааран томоохон төслүүдийг явуулах нь зөв” хэмээн сайшаагаад зарим салбарт, тухайлбал, ХАА-н салбарыг сэргээн хөгжүүлэх талаар дорвитой шийдэл харагдахгүй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тэрээр хэлэхдээ “1990-ээд онд малыг малчдад хувьчилсан нь хөдөө аж ахуйн салбарт хамгийн том үр өгөөжтэй шийдвэр болж байсан. Түүний дараах томоохон алхам бол махны үнийг чөлөөлөх явдал юм шүү” хэмээн захив.

Н.Ганибал гишүүн мөн эрчим хүчний үнийг ч бас чөлөөлсөн цагт тус салбар сэргэж, шинэ шатанд хөгжих болно гэдгийг сануулж, хот суурин газартаа нүүрс оруулж ирэх биш эх үүсвэр дээрээ цахилгаан станцаа байгуулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.

Боомтын тухайд өнөөдрийг хүртэл ямар ч эзэнгүй явж ирсэн. Ковидын үед онц эрхтэй төлөлөгч нарыг томилсон. Цаашид боомтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах эрх мэдэл бүхий байгууллагыг бий болгох нь зүйтэй гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button