НИЙГЭМ

Өнөөдөр дархлаажуулах цэг хэвийн ажиллана

Тэмдэглэлт өдрүүдэд дархлаажуулах цэгүүд хэвийн ажиллана. Энэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн дарга гаргасан байна.

Тушаалд зааснаар арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж.

Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Ковидын рентгентэй амбулаторийг 10:00-15:00 цаг хүртэл ажиллуулахаар зохицуулалт хийжээ. Харин “Ковид-19” халдварыг илрүүлэх явуулын болон суурин шинжилгээний цэгүүд дээрх өдрүүдэд хуваарийн дагуу 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм. Түүнчлэн дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button