
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ын барилдаан үргэлжилж байна.
Өнөө жилийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй 128 бөх барилдаж буй.
“Монгол бахархлын өдөр”-ын барилдаанд түрүүлэх өндөр магадлалтай, бэлтгэл сайтай байсан улсын харцага Т.Баасанхүү нэгийн даваанд Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат бөх, аймгийн харцага Б.Сайнбаярт өвдөг шороодлоо.
Улсын харцага Т.Баасанхүү хэдхэн хоногийн өмнө болсон мэргэжлийн лигийн барилдаанд түрүүлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.