СПОРТ

Б.Хорлоодой Бакугийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Бакугийн Их дуулга тэмцээн Азербайжан улсад үргэлжилж байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан ОУХМ Б.Хорлоодой хүрэл медалийн төлөөх барилдаанд Германий бөхийг торгуулиар яллаа.

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин түүний багш нь гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од. 23 настай Б.Хорлоодой өнгөрсөн сард Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн. Ингэснээр хоёр “Их дуулга”-аас дараалан медаль авлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button