ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Ереван: Олон хүн пиццанаас хордлого авчээ

Арменийн нийслэл Ереван хотод “Ташир пицца” нэртэй пиццаны газраар үйлчлүүлсэн иргэд бөөнөөрөө хордсон хэрэг гарчээ. Энэ талаар Арменийн Эрүүл Мэндийн Яам мэдээлжээ.

Тус яамны мэдээлснээр, хамгийн багадаа 122 хүнд хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан ба зургаан хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Пиццаны газрын удирдлагууд үйлчлүүлэгчид хордлого авсан хэрэгт ямар ч буруугүй гэж мэдэгдсэн ч тэдний бүх сүлжээ пиццаны газруудыг хаасан байна.

Хохирогчдын 19 нь насанд хүрээгүй хүүхэд байсан аж.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button