Нийгмийн

Нуурын усанд автомашинтайгаа живжээ

Хэнтий аймаг, Баянмөнх сум. Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газарт, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 кмт “Хөтөл-Ус” нууранд хоёр зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг аравдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, мө тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон. Хөлдсөн нууранд 160 цооног гаргаж эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт зогсоож, арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагаа 10 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button