Нийгмийн

Самарт явсан 15 иргэний нэг сураггүй алга болжээ

Төв аймаг, Эрдэнэ сум. Чулуут багийн “Галтай булнай” гэдэг газарт, аравдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот болон Төв аймгийн харьяат 15 хүн самарт түүж явж байгаад нэг хүн нь сураггүй болсон тухай дуудлага арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 21:30 цагт хүлээн авчээ.

Арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохойтой, самарт хамт явж байсан иргэд хоёр бүлэг болон хуваагдаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг “Сонгинотын-Эх” гэдэг газраас  иргэн Э/45 настай, эрэгтэй/-ийн бээлийг олж, тус сумын Баянтуул багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 2-р бүлэг “Сонгинтын-Эх” гэдэг газарт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоож, арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 07:00 цагт эхлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button