ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГЭнтертайнмент

Илон Маск хувьцааныхаа 10 хувийг зарах гэсэн сургаар “Тесла”-гийн токенууд 6,8 хувиар буурчээ

Бизнес эрхлэгч, дэлхийн хамгийн баян хүн, тэрбумтан Илон Маск өөрийн “Тесла” компанийнхаа хувьцааны арван хувийг зарна хэмээн олон нийтийн сүлжээгээр санал асуулга явуулсан даруйд л арилжааны нээлтийн үеэр компанийнх нь үнэт цаас уналтад орохоор болов. Энэхүү таамаглалыг ням гараг /2021.11.07/-т “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг крипто биржийн мэдээлэлд үндэслэн гаргажээ.

Тодруулбал, FTX криптовалютын бирж дээр ням гарагт “Тесла” токеныг 1,139 долларын үнээр арилжаалсан нь арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн биржийн хаалтын үзүүлэлтээс даруй 6,8 хувиар буурчээ.

Илон Маск өнгөрсөн бямба гарагт “Твиттер”-ийн хэрэглэгчдээс “Тесла”-гийн хувьцааныхаа арван хувийг зарах эсэхээ асуусан. Мөн санал асуулгаар ямар ч үр дүн гарсан түүнийг нь дагах болно гэдгээ амласан. Гэтэл санал асуулгаар 3,5 сая гаруй хэрэглэгчийн 57,9 хувь нь хувьцаагаа зарахыг нь дэмжжээ. Үүний дараа тэрбумтан Илон Маск хэлэхдээ, “Би ямар ч үр дүн гарсан таашаан хүлээн авахад бэлэн байсан” гэдгээ батлав.

Бодит цаг хугацаагаар нь үнэлэлт өгдөг “Форбес” /Forbes/ тэрбумтнуудыг жагсааж, Илон Маскыг арваннэгдүгээр сарын 1-нд түүний хөрөнгийг 300 орчим тэрбум долларт хүрэх гэж байгаа түүхэн дэх анхны хүнээр тодорсон.

“Тесла” компани энэ оны эхээр биткойнд 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээ мөн зарласан. Криптовалют /cryptocurrency/ бол криптографийн аргад суурилсан дижитал валютын нэг төрөл. Ийм системүүдийн үйл ажиллагаа нь блокчейн технологи дээр суурилдаг бөгөөд мэдээлэл хадгалах төхөөрөмжүүд нь нийтлэг серверт холбогдоогүй төвлөрсөн бус мэдээллийн сан байдаг онцлогтой.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button