НИЙГЭМ

Согтуугаар машин барьсан жолооч осолдож, автомашины бүхээгт хавчуулагджээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагтай багийн “Булагтай” гэдэг газар суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 0.4 км замыг туулан 21:05 цагт очиход тус сумын харьяат иргэн Х /35 настай, эрэгтэй/ согтуугаар “Пробокс” загварын суудлын автомашин жолоодож яваад автозамын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button