ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Пэрис Хилтон хуримаа хийхэд бэлэн болжээ

Парис Хилтон болон бизнес эрхлэгч Картер Реум нарын хуримын бэлтгэл ажил ид өрнөж байгааг агаар дээрээс авсан гэрэл зурагнууд баталсныг “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлжээ.

Агаараас татаж авсан гэрэл зургуудаас харвал Пэрис Хилтоны өвөөгийнх нь эдлэн газарт аль хэдийн модон индэр суурилуулж, цэцэгийн баглаагаар сүйт бүсгүй, хүргэний нэрийн эхний үсгийг дүрсэлсэн аж.

Пэрис Хилтон, Картер Реум нар одоогоос хоёр жилийн өмнө 2019 оноос хойш үерхсэн. Хосууд сүй тавьсан талаараа 2021 оны хоёрдугаар сард олон нийтэд ил зарласан.

Пэрис Хилтон асар том алмаазан /очир эрдэнэ/ шигтгээ бүхий  бөгжөөр гангарч, нэг бус удаа сайрхаж байв.

Дашрамд дурьдахад, Пэрис Хилтоны шүтэн бишрэгчид түүний хурим хэзээ ч болохгүй байх вий гэж түүнд санаа зовж байсан. Гэсэн ч тэд одоо санаа зовохооргүй боллоо.

Эх сурвалжийн мэдээлснээр, хуримын ёслол удахгүй болох гэж байгаа ч од бүсгүй Пэрис хуримын даашинзаа хараахан худалдаж аваагүй байгаа ажээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button