ДЭЛХИЙ

Узбекистан: Хуриман дээрээ сүйт бүсгүйгээ цохисон залууг шүүх хурал болов

Хуримынхаа үеэр сүйт бүсгүйнхээ толгой руу хүчтэй нударсан сүйт залууд шүүх шийтгэл ногдуулаагүй байна. Сүйт бүсгүйн нэхэмжлэл болон түүний гэр бүлийнхнээс ямар нэгэн өргөдөл, гомдол ирээгүй тул шүүгч ийм шийдвэр гаргасан гэж тус улын “Gazeta.uz” мэдээллээ.

Харин захиргааны хэргийн шүүх дээр өнөөх сүйт залуу сүйт бүсгүй болон түүний ар гэрийнхнээс уучлалт гуйж, дахин ийм танхай балмад үйлдэл гаргахгүй гэдгээ амласан байна.

“Би биеэ барьж чадалгүй түүнд гар хүрсэн. Бидний хоорондын үл ойлголцол арилж, хуримын баяраа цааш үргэлжлүүлсэн. Би сүйт бүсгүйгээсээ уучлалт гуйсан. Дахиж ийм зүйл болохгүй” хэмээн сүйт залуу шүүхийн өмнө мэдүүлсэн байна.

Сүйт бүсгүйн ээж мөн хүргэн нь тэднээс уучлалт гуйсан гэдгийг баталсан байна. Мөн хүргэний талын хамаатан садан ч бүгд уучлалт гуйсны дараа тэд хурим найраа үргэлжлүүлсэн гэж хэлэв.

Залуу хос жилийн өмнө сүй тавьж, энэ оны тавдугаар сарын 10-нд гэрлэлтийн бүртгэлийн газарт өргөдлөө өгсөн ч гэрлэлтийн гэрчилгээг нь зургадугаар сарын 15-нд буюу хуримаа хийснээс нь хойш ес хоногийн дараа өгсөн аж.

Сүйт залуу нь сүйт бүсгүйнхээ толгойн дундуур хүчтэй цохиж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа цагдаагийн байгууллагаас сүйт залууг “Жижиг танхай” гэсэн зүйл ангиар захиргааны хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Энэ зүйлд зааснаар залууг 15 хоног баривчлан саатуулах эсхүл мөнгөн торгууль ногдуулдаг юм байна.

Тэдний хурим зургадугаар сарын 6-нд Сурхандарье гэх газар болсон ба баярын үеэр гэрлэж буй хосын найз нөхөд нь тэдэнд зориулж хөгжилтэй тоглоом зохион байгуулж байсан юм. Тоглоомонд сүйт бүсгүй нь түрүүлж, азтан болоход сүйт залуу нь гэнэт уурлаж, түүний толгой руу цохисон юм.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2022-06-20 10:02

Энэ ёстой нөгөө эцгийн эрхт ёсноосоо с####аагүй байгаа нь ийм хачин үндэстэн юмдаг уу даа

ЗОЧИН
ЗОЧИН
2022-06-20 10:11

УЗБЕКИСТАНД ХҮНИЙ ЭРХ , ТЭР ДУНДАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН АСУУДАЛ НОЛЬ БААСТАЙГАА ХУТГАЧИХСАН ОРОН !!! ЮУН ЦАГДАА ЮУН ШҮҮХ ХУРАЛ !!! ЗҮГЭЭР Л ҮЗЭЛ СУРТАЛ !!! ЭНЭ БҮСГҮЙ АМИА АЛДАХ ЭРСДЭЛ ҮҮРЭН АМЬДРАЛД ХӨЛ ТАВЬЖ БАЙНА !!! ТҮҮНИЙГ БАЙНГЫН ЗОДУУР ХҮЧИРХИЙЛЭЛ БООЛЫН АМЬДРАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА!!!

зочин
зочин
2022-06-20 10:39

мах цусанд нь шингэсэн энэ зэрлэг зан нь хэзээ ч арилахгүй. аав ээж нь хүртэл зодох ёстой гэж байж ч магадгүй.ёстой жавхлан царайла#### амьдрах байх даа

Зочин
Зочин
2022-06-20 10:47

Л####ынханд байлаг л зүйл. Хүүхний ар гэрийнхэн хүртэл тоохгүй байна, тэнэг улсууд

Зочин
Зочин
2022-06-20 10:50

Эгүүр комментын үг тасладаг ха######г тэнэг явдлаа зогсоо. Хэддүгээр зуунд амьдраад байгаа бүдүүлгүүд вэ

Зочин
Зочин
2022-06-20 10:51

ха######г

Зочин
Зочин
2022-06-20 11:44

Энэ ёстой сайхан гар тэ ёстой өмнөөс нь ичиж үхмээр

Зочин
Зочин
2022-06-20 12:20

Энэ нэг нөхөр дэлхийн жишиг дагадаггүй юм байна тийм үү

иргэн
иргэн
2022-06-20 13:08

Эрх чөлөөт Монголдоо азаар төрсөндөө л баярлаж явах юм даа.

ҮНЭН
ҮНЭН
2022-06-20 16:55

УЗБЕК Ч ДУНДАД ЗУУНААРАА БАЙГАА ЮМ БАЙНА ДАА

Зочин
Зочин
2022-06-20 22:06

Ямар хүлцэнгүй юм бэ. Ямар ч буруугүй байж зодужлж бдг. Цагдаа дуудаж өгөөд шууд с####ах хэрэгтэй шд.

Холбоотой мэдээ

Back to top button
11
0
Would love your thoughts, please comment.x
()
x