УЛС ТӨР

Б.Жавхлан: ХААН банкны хувьцаа эзэмшигчид олны нүдэнд 100 хувь ил байх ёстой

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр  ХААН банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ.  

Тэрбээр “Хувьчлал гэж ерөөсөө ойлгохгүй байна. Хувьчлагдаад 20-иод жил болж байгаа банк. Хувийн банкны өмчлөлийн асуудалд хоорондын хөдөлгөөн гарсан юм байна гэж ойлгосон. Системийн нөлөө бүхий ХААН, ХХБ, Голомт гэх мэт таван банк бий. ХААН банкыг онцгой анхаарах ёстой. Манай нийт хүн амын 90 орчим хувь нь данстай. Энэ банкинд барьцаа хөрөнгө тавиагүй иргэд гэж байхгүй. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хөдөлгөөн олны нүдэнд 100 хувь ил байх ёстой. Төв банк маш сайн хянаж, олон нийтэд мэдээлж байх үүрэгтэй. Гадна талд байдаг эзэмшигчид нь хувьцаагаа сольсон байдаг юм бол эцсийн эзэмшигчийг нь олж тогтоож, маш даруй үнэн зөв мэдээлэл өгөх ёстой.

Хуулийн хүрээнд Төв банк шалгаад, дараагийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө хууль ёсных байна уу үгүй юу гэдгийг мэдээлэх ёстой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-11-10 15:03

ойлгомжгүй мэдээ байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button