УЛС ТӨР

“Төрийн мөнгийг банкинд байршуулдаг эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой”

Төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлтэй болсон гэж буй Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудад улсын мөнгө байгаа гэх мэдээлэлд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Төлбөрийн чадваргүй банкуудыг очоод харахаар л нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын мөнгө байж байдаг. Тэгэхээр төрийн мөнгө эзэнгүйдэж болохгүй. Ийм зарчмаар төрийн санд бүх төрийн өмчийн байгууллагууд, бүх санг төвлөрүүлж байдаг. Банкны эрсдлээс гадна тэр мөнгийг банкинд аваачиж байршуулсан, хаана байршуулахыг мэддэг төрийн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Цаашид ийм эрсдэл гаргахгүй байх хууль дүрэмтэй болох ёстой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button