Нийгмийн

Н.Ганибал: МАА-н салбарт олон асуудал байхад ЗГ муу ажиллаж байна

УИХ-ын гишүүн Н.Ганибал өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр малын гоц халдварт өвчний талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Монгол Улсад гуравхан аймгаас бусад аймгуудад малын гоц халдварт өвчин гарсан байна. Холбогдох хууль тогтоомжууд бүгд батлагдсан байхад хэрэгжилт үнэхээр хангалтгүй байна. Мал эмнэлгийн тогтолцоог босоо тогтолцоотой болгож улам сайжруулна гэсэн. Гэтэл үр дүн нь эсрэгээрээ муудсан. Мал эмнэлгийн ажил муу байгаа. Хаана ямар алдаа гарч байгаад байнгын хороо анхаарч ажиллахгүй бол энэ салбарт Засгийн газар муу ажиллаж байна. Монгол Улсын ажиллах хүчний хүн гуравны нэг нь ажиллаж байгаа энэ салбарт ноцтой асуудал үүсээд байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button