УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж гэж дарангуйлагч байсан бол одоо У.Хүрэлсүх гарч ирж байна уу

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2022 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуралдааны өмнө үг хэлэхдээ "Монгол Улсад улс төрийн хоёр нам бий. МАНАН болохоо байлаа. Мөнгөтэй хүмүүс Монголын улс төрийн намаар тоглодог боллоо. АН-ыг самраад хаячихлаа. УИХ дээр юу болсныг ярьмаар байна. Ямар байгууллага нь яаж самраад байна. Энэ бол тусгаар тогтнолын асуудал. Өнөөдөр хүртэл хэлэлцэх асуудалд оруулахгүй байгаа юм.

Юу нуугаад байгаа юм. Г.Занданшатар даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Юу нуугаад байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг нам нь нөгөөгөөрөө тоглож байна. Ардчилсан намаар ингэж тоглож байхад Монголд хууль хэрэгжиж байгаа гэж итгэхэд бэрх боллоо. Улсын бүртгэл зэрэг төрийн байгууллагууд дагаж далдганадаг даргынхаа заавраар ажиллаж байна. Үүгээрээ далимдуулж хэд хэдэн сонгуульд өрсөлдөгчгүй ялалт байгуулж байна. Ингэж болох юм уу. МАН 60 гаруй гишүүнтэй болсноос хойш улс орон завхарч байна. Мөнгө төгрөг зах замбараагүй зарцуулж байна. МАН-ынхныг бүгдийг нь буруутгахгүй. Энд эрүүлээр сэтгэдэг, зөв зүйл ярьдаг гишүүд бий. Улс орон 2-3 дарангуйлагчийн гарт орчих шиг боллоо. Ц.Элбэгдорж гэж дарангуйлагч гэж байсан бол одоо У.Хүрэлсүх гэж дарангуйлагч гарч ирж байна уу” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button