УЛС ТӨР

АН-д Төсвийн хуулиар 14:00 цаг хүртэл завсарлага өглөө

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд ​​​​​ийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Төсвийн хуулиар гурав хоног завсарлага авахыг хүслээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "АН-д завсарлага авах эрх бий. Гэхдээ төсвийг 11-р сарын 15-ны дотор батлах ёстой. Хугацаатай асуудал учраас хэлэлцүүлгүүдийг өнөө маргаашдаа дуусгахаас өөр боломж алга. Тиймээс АН-д өнөөдөр 14:00 цаг хүртэл завсарлага өглөө” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button