Далайн эрэг дээр бэлгийн харьцаанд орох нь байгаль орчинд ноцтой хохирол учруулдаг

Испани, Австралийн эрдэмтэд секс аялал жуулчлалын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийжээ.
Далайн эрэг дээр бэлгийн харьцаанд орох нь ерөнхийдөө түгээмэл үзэгдэл болсон. Тэгвэл энэ үйлдэл нь Канарын арлуудын Маспалопас манханыг устах аюулд оруулжээ.

Тэрхүү үзэсгэлэнт газар бол зөвхөн байгалийн үзэсгэлэнт газар үзэж, байгалиас таашаал авах төдийгүй ганцаардсан хүмүүсийн очих дуртай газрын нэг.
Эрдэмтэд секс жуулчдын сонирхдог 300 орчим газрыг судалж үзээд, аялагчдын идэвхжил тухайн нутгийн ургамал, амьтны аймагт сөргөөр нөлөөлдөг болохыг олж тогтоожээ.
Хаясан тамхины иш, жирэмслэхээс хамгаалах эм, бас бус хог хаягдал, хүний хөлд гишгэгдсэн өвс ургамал зэргээс ургамал, амьтны олон арван төрөл зүйл өртөж, хохирдог болохыг тогтоожээ.

Жишээлбэл, аралд амьдардаг гүрвэлүүд хаясан бэлгэвч идсэний улмаас олноороо үхдэг аж.
Судлаачид олон нийтийг бэлгийн харьцаанд орохыг нь хориглоогүй ч аялагч жуулчдыг аль болохоор олон нийтийн газар биеэ зөв авч явах, зан авир нь хүрээлэн буй орчин, ургамал, ан амьтдад сөргөөр нөлөөлж байгааг мэддэг байх хэрэгтэй гэдгийг онцолжээ.
Мөн бүс нутгийн эрх баригчид жуулчдын дунд сурталчилан таниулах кампанит ажил хийж, эрсэдлд ороод байгаа манханы өвөрмөц байгалийг нь хадгалах шаардлагатай байгааг тайлбарлахыг амралтын газрын эздэд үүрэг болгожээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.