УЛС ТӨР

О.Цогтгэрэл: Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг АН хамгаална

NoDoubleStandart хөдөлгөөний зүгээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн нээлттэй сонсголыг хийхээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж буй билээ. Дөнгөж сая УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үүнд нэгдэж гарын үсэг зурсан бөгөөд энэ үеэрээ уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлдөө санал авахаар Засгийн газар руу илгээж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр энэ тухай өөрийн сошиал хуудаснаа:

“Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нээлттэй сонсгол хийхийг дэмжиж гарын үсгээ зурлаа. Сар гаруйн өмнө “Даргын эсрэг жагсахын тулд даргаас зөвшөөрөл авдаг тогтолцоо” уг хуулийн хэрэгжилтэнд тулгарч буйг дурдаж өөрчлөхөө мэдэгдэж байсан билээ. Энэ дагуу боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө өнөөдөр ЗГ-аас санал авахаар хүргүүлнэ. Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг АН хамгаалах болно.” гэжээ.

Эргэн сануулахад түүний хувьд 2021/10/7-нд  даргын эсрэг жагсахын тулд даргаас зөвшөөрөл авдаг жагсаал, цуглааны тухай хуулийг өөрчилнө гэж мэдэгдэж байсныг бид мэдээлж байсан билээ. https://eguur.mn/253025/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
а.намын гишүүн
а.намын гишүүн
2021-11-14 16:21

�##�бан бус а.н.ард түмнийг хамга�##�на гэж үхснээ яриад байгаа туучий вэ?

Холбоотой мэдээ

Back to top button