ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Өмнөд Солонгос, АНУ Солонгосын хойгийн асуудлаар хэлэлцэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Дэниел Критенбринк Өмнөд Солонгост айлчлах үеэрээ хэд хэдэн албаны хүмүүстэй уулзаж, Дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, мэдээж Солонгосын хойгийн нөхцөл байдал, хоёр Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав. Энэ талаар Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн Яам мэдэгдэв.

Критенбринк Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн дэд сайд Ё Сын Бэ, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Чой Жон Кеон, Худалдааны дэд сайд Чон Дэ Жин, эрх баригч Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч И Жэ Мён болон бусад хүмүүстэй уулзжээ.

Энэ нь Америкийн дипломатч есдүгээр сард албан тушаалаа авснаас хойш Сөүлд хийж буй анхны айлчлал юм. Тэрбээр мөн сөрөг хүчнээс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ерөнхий прокурор асан Юн Сок Ёолтой уулзахаар төлөвлөжээ.

“Өмнөд Солонгос, АНУ-ын хүчтэй эвсэл бол Зүүн хойд Ази болон Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, энх тайвны үндэс суурь гэдгийг хоёр тал дахин нотоллоо. Мөн уур амьсгалын өөрчлөлт, “COVID-19”-ийн нөхцөл байдал болон дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон” гэлээ.

Хоёр талын дипломатууд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтвортой зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд Пхеньянтай яриа хэлэлцээгээ аль болох хурдан сэргээх янз бүрийн арга замыг авч хэлэлцсэн гэж Өмнөд Солонгосын ГХЯ-ны мэдэгдэлд дурьджээ.

Критенбринкийн айлчлал Умард Солонгос хэлэлцээрт эргэн орж, 1950-1953 оны Солонгосын дайныг зогсоож магадгүй гэж зарлах тухай Сөүл, Вашингтоны хооронд үргэлжилж буй яриа хэлэлцээний үеэр болж байгаагаараа онцлогтой.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button