ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Сансрын тойрог замд аялсан Глен де Врайс ослоор нас баржээ

Америкийн тэрбумтан Жефф Безосын “Blue Origin” компанид бүтээсэн “New Shepard” олон дахин ашиглах боломжтой сансрын хөлөг сансрын 4 жуулчны багийн хамт тойрог замд нислэг хийхээр хөөрсөн байна. Энэ талаар “Blue Origin” /Блю Орижин/ компани мэдэгджээ.

Багийн бүрэлдэхүүнд “Star Trek” цуврал кинонд ахмад Жеймс Киркийн дүрээр алдаршсан Канадын 90 настай жүжигчин Уильям Шатнер багтсан нь сансарт ниссэн хамгийн өндөр настай хүн болж байна. Мөн онгоцонд “Blue Origin” компанийн Нислэг хариуцсан дэд Ерөнхийлөгч Одри Пауэрс, NASA-гийн инженер асан, “Planet Labs”-ийг үүсгэн байгуулагч Крис Бошуайзен, Францын “Dassault Systemes” компанийн Дэд ерөнхийлөгч Глен де Врайс нар багтжээ.

Нислэг ойролцоогоор 11 минут үргэлжилсэн аж. Сансрын хөлөг 110 секунд үргэлжилсэн босоо чиглэлтэй хөөргөлтийн дараа хөөргөх төхөөрөмжөөс салж, инерцээрээ 105 км орчим ниссэн байна. Өөрөөр хэлбэл, Карманы шугамаас дээш гарчээ.

Карманы шугам гэдэг нь далайн түвшнээс дээшх өндөр бөгөөд үүнийг Дэлхийн агаар мандал ба сансар огторгуйн хоорондох хил хязгаар гэж үздэг. Олон улсын нисэхийн холбоо /FAI/-ны тодорхойлолтоор Карманы шугам нь 100 км-ийн өндөрт байдаг. Үүнтэй холбогдуулан сансрын хөлгийн зорчигчид тойрог замд нислэг хийхгүй байсан ч сансрын нисгэгч хэмээх цол авах боломжтой гэсэн үг.

Сансрын жуулчидтай хөлөг онгоц нислэгийн хамгийн өндөр цэгт гурван минут орчим үргэлжилсэн ба тэд Дэлхийдээ амжилттай газардсан.  

Сансрын жуулчдын нэг удаагийн нислэгийн үнэ одоогоор 500 мянган америк доллараар үнэлэгдэж байна.

Тэгвэл тойрог замд аялсан Глен де Врайс амиа алдсан таагүй мэдээ байгаа талаар “Blue Origin” компани “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.  

“Глен де Врайсийн гэнэтийн үхлийн талаар бид сонсоод үнэхээр харамсаж байна. Тэр “Blue Origin”-ийн баг болон бүх гишүүнд маш их амьдралын эрч хүчийг өгсөн. Түүний нислэгт зориулсан “хайр”, буяны ажил, мөн зорилгодоо үнэнч байх хандлага хайр хүндлэл хүртсээр байх болно” гэж “Твиттер”-т нийтэлсэн байна.

Нью-Жерси мужийн цагдаагийн газраас иш татан “Си-Эн-Эн” /CNN/ агентлагийн мэдээлснээр, осол Нью-Йоркоос 65 км-ийн зайд орших Хэмптон дүүрэгт пүрэв гараг /2021.11.11/-т гарчээ. Хөнгөн хөдөлгүүр бүхий “Cessna 172” онгоц үл мэдэгдэх шалтгааны улмаас ойн бүслүүр мөргөн осолджээ. Уг ослыг Тээврийн аюулгүй байдлын албанаас шалгаж эхэлсэн байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2021-11-13 16:44

sansart bish deesh 35 km gardag gej hudlaa zuiliig ilchilsen tuluu ustgasan

Холбоотой мэдээ

Back to top button