СПОРТ

Улсын аварга Н.Батсуурь самбогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын Ташкент хотод үргэлжилж байна. Манай улсаас 14 тамирчин оролцож буй тус тэмцээнээс одоогоор хэн, хэн медаль хүртээд буйг бид цаг тухайд нь мэдээлсээр байгаа.

Эрэгтэйчүүдийн +98 кг-д барилдсан Намсрайжавын Батсуурь хүрэл медаль хүртлээ. Увс аймгийн Ховд сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой тэрбээр сорил тэмцээнд түрүүлж, ДАШТ-д барилдах эрх авсан юм.

Н.Батсуурь аварга үндэсний бөхөөр хүч сорихын хажуугаар их спортоор хичээллэдэг. Самбо, жүдо зэрэг бөхийн цөөнгүй төрлөөр барилдан, амжилт гаргаж яваа хүчтэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button