ДЭЛХИЙМэдээНИЙГЭМУРЛАГшуурхай мэдээЭнтертайнмент

Адель таван жил завсарласны эцэст хоёр тоглолт хийнэ

Таван жил завсарлага авсан Британийн дуучин Адель 2022 оны долдугаар сарын 1 болон 2-нд Лондонгийн “Хайд Парк” /Hyde Park/-т хоёр ч бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

“The Independent” сонины цахим хуудсанд мэдээлснээр, дуучны цахим хуудас тасалбарын урьдчилсан захиалга өгөхөөр хандсан хүмүүс болон шүтэн бишрэгчдийн ачаалал ихэссэнээс болж түр хугацаагаар ажиллахгүй болсон байна. Гэвч Аделийн сайт дахин хэвийн горимд ажиллаж эхэлсэн байна.

Эхний азтай хүмүүс аравдугаар сарын 28-нд орон нутгийн цагаар 10:00 цагаас Аделийн тоглолтын тасалбарыг худалдан авах боломжтой.

Дуучин бүсгүй 2015 оноос хойш дөрөв дэх бөгөөд анхны студийн цомгоо энэ намар гаргана. “Easy on Me” дуу нь багтсан “30” гэх нэртэй шинэ цомгоо арваннэгдүгээр сарын 19-ний баасан гарагт гаргахаар төлөвлөжээ.

“Easy on Me” дуу нь өнгөрсөн долоо хоногт Их Британийн сингл дууны чартыг тэргүүлж, хамгийн олон стриминг үйлчилгээ авсан дээд амжилт тогтоосон бөгөөд клипийг нь “YouTube” сувгаар 100 сая гаруй үзэгч үзжээ.

Өдгөө 33 настай Адель бол орчин үеийн поп урлагийн хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг яах аргагүй мөн. Адель “Грэмми”-гийн нэр хүндтэй шагналыг 15 удаа хүртсэн алдартай, чадварлаг уран бүтээлч.

2013 онд алдарт “Жеймс Бонд-007” цувралын “Skyfall” киноны дуугаараа “Оскар”, “Алтан бөмбөрцөг” хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн. Харин түүний сүүлд хийсэн “Hello” дууны клип “YouTube” сувагт таван жилийн хугацаанд 2,8 тэрбум хандалт авчээ.

(Эх сурвалж: Music Daily)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button