НИЙГЭМ

Арьс товруутах өвчин гарсны улмаас 1700 гаруй үхэр устгажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгч байна.

Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсны улмаас 1,700 гаруй үхрийг устгасныг тус яамны сайд З.Мэндсайхан хэлэв.

Тэрбээр “Энэ өвчин вакцингүй. Тиймээс бог малын цэцэг өвчний вакцины тунг нь тав дахин нэмээд тарьж байна.

Гоц халдварт өвчин гэх жагсаалтад оруулж тодорхой устгах ёстой малыг устгаад байгаа. Одоогоор нийт 1,700 гаруй үхэр устгаад байгаа. 1579-г нь Дорнод аймагт устгасан. УОК-т танилцуулаад малчдад нөхөн олговор олгоно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-16 09:58

1700 гаруй үхрийг устг�##�д оруулжээ гэж бич

Холбоотой мэдээ

Back to top button