ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭДИЙН ЗАСАГ

АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр криптовалютын зах зээлийг нураав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Үнэт цаасны хорооны тэргүүн Гэри Генслер нар хамтран криптовалютын зах зээлийн үнэлгээг сарын доод түвшинд хүртэл нь бууруулах шийдвэр гаргалаа.

Хөрөнгө оруулагчид АНУ-ын нутаг дэвсгэр нь хэтэвч болон ухаалаг гэрээ хөгжүүлэгчид, зангилаа операторуудаас гадна крипто олборлогчдын хувьд хаалттай бүс болсон гэж эмзэглэж эхэллээ. Тиймээс тэд шинэ газар олборлолт хайх хэрэгтэй болж байгаа гэсэн үг.

Жо Байден ийм шийдвэр гаргах байх гэсэн таамаг байсан болохоор энэ нь тийм ч их сонин содон шийдвэр огт биш. Учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч дэд бүтцийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар улс орны хөгжлийн хөтөлбөрүүдэд нийтдээ 1.2 их наяд долларын санхүүжилт хийхээр болов.

Эдгээр хөрөнгийн заримыг нь криптовалютын салбараас бүрдүүлэхээр болсон. Шинэ хуулиар компаниуд татварын албанд 28 тэрбум доллар бүрдүүлэх боломжийн тухай асуудал.

Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан хувилбарт тэдний үйл ажиллагааны цар хүрээг заагаагүй бөгөөд криптовалютын гүйлгээг байршуулахад оролцсон хүн бүр хуулийн өмнө хариуцлага хүлээхээр болов.

АНУ-ын татварын албанаас гүйлгээнд оролцогч талуудын хувийн мэдээллийг мөнгөн шилжүүлгийн хамт мэдүүлэхийг шаардаж эхэлнэ. Энэ журам нь зөвхөн криптовалютын бирж дээрх гүйлгээтэй холбоотой аж. Хэрэв АНУ-ын Сангийн Яам нэмэлт журам гаргахгүй бол крипто үйлдвэрлэлийн бусад бүх оролцогчид ажиллах боломжгүй болно гэсэн үг.

Үүнд одоогийн байдлаар АНУ-д биткойны хэш ханшийн 16 хувийг боловсруулж байгаа майнерууд хүртэл хамрах юм. Блок дээр нэмэх бүх биткойны гүйлгээг шалгах нь техникийн хувьд боломжгүй болно.

Үнэт цаасны хорооны тэргүүн Гэри Генслер майнеруудын бүтээн байгуулалтад санхүүжилт татах зорилгоор компаниудын хувьцаа гаргах схемд үнэт цаасны тухай хууль зөрчиж байгааг олж илрүүлсэн байна. Үнэт цаасны хорооны мөрдөн шалгах ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа ч MARA-гийн хувьцаа өчигдөр NASDAQ бирж хаагдах үед 27 хувиар буурчээ. Үүний араас хөрөнгө оруулагчид АНУ-ын биржид бүртгэлтэй бүх томоохон майнеруудын үнэт цаасыг арилжиж эхэлсэн байна.

Ингээд АНУ-д крипто үйлдвэрлэл явуулах бараг л боломжгүй болж эхэллээ гэсэн үг юм. Энэ үйл явдал биткойны уналтыг улам даамжруулах болов. Эцэстээ дижитал валютын цаашдын чиг хандлага нь мөрдөн шалгалтын явц болон АНУ-ын Сангийн Яамны үйл ажиллагаанаас хамаарах боллоо.

(Эх сурвалж: Cryptor)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. юу ч гэж шаагаад байгаан Байден гэж өвгөний үгээр унаад сүйд болох ч яамай байнаа хаха

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button