Нийгмийн

ШӨХТГ: Сугалааны залилан байж болзошгүй асуудлыг хамтарч шалгахаар ЦЕГ-т хандлаа

"Хийморьтой 20” сугалааны үеэр хөтлөгч залуу хуруундаа хавчуулсан сугалаагаа гаргаж ирж буй бичлэг сошиал орчинд тараад байна.

Өмнө нь Эгнэшгүй гэх компанийн сугалааны үеэр иргэдийн сугалааг камераас нууцаар шидэж буй дүрс бичлэг мөн цацагдаж байсан билээ.

Тэгвэл эл асуудлыг хэрхэн шалгаж буй талаар ШӨХТГ-аас тодрууллаа.

Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Энэ асуудлаар өнөөдөр ЦЕГ-ын дарга Ж.Болдод хаяглаж, хмтарсан шалгалт хийх албан бичгээ хүргүүлээ. Өмнө нь бас нэг сугалааны шууд дамжуулалтын үеэр хажуу тал руугаа сугалаа шидэж буй дүрс бичлэг цацагдаж байх үед бид мөн цагдаагийн байгууллагад хандсан.

Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна гэх мэдээлэл бидэнд өгөөд таг чимээгүй болсон. Хэрхсэн нь тодорхойгүй. Тиймээс энэ удаа цагдаад найдахгүй, бас итгэхгүй байна.

Үүний ард мөнгө угаах гэмт хэрэг явагдаж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ удаагийн зөрчил мөн л Эгнэшгүй компанийнх байж болзошгүй байна. Хэрвээ мөн байвал хоёр удаа давтан ийм үйлдэл гаргасан асуудлаар Сангийн яам тусгай зөвшөөрлийг нь цуцалж, АТГ-д хандах ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-16 19:04

Суг�##�ааг бүр тас хориглох хэрэгтэй. Төр (ибаримт.мн), банк гэх мэт газрууд суг�##�аа явуулахыг тас хориглох ! Хувь хүмүүсийг бас хориглох. Монголчуудын сэтгэхүйгээр тоглочихсон их зэвүүн арга ! Монголчуудыг бүр доромжилчихсон юм л бол суг�##�аатай шүү гэдэг. Суг�##�аа бич үйл ажиллагаа нь яаж сайжрах нь чух�##� байна.

Харуул занги
Харуул занги
2021-11-16 23:15

ТЭГВЭЛ ЦАГДАА ОРОЛЦДОГ ЮМ БИШ ҮҮ. ЭНЭ СУГАЛААГ ЗОГСООГООЧ. АРД НЬ ХИЧНЭЭН ХҮН ХООСОРЧ БАЙГАА БОЛ..

Зочин
Зочин
2021-11-16 23:15

ТЭГВЭЛ ЦАГДАА ОРОЛЦДОГ ЮМ БИШ ҮҮ. ЭНЭ СУГАЛААГ ЗОГСООГООЧ. АРД НЬ ХИЧНЭЭН ХҮН ХООСОРЧ БАЙГАА БОЛ..

8899
8899
2021-11-16 23:15

ТЭГВЭЛ ЦАГДАА ОРОЛЦДОГ ЮМ БИШ ҮҮ. ЭНЭ СУГАЛААГ ЗОГСООГООЧ. АРД НЬ ХИЧНЭЭН ХҮН ХООСОРЧ БАЙГАА БОЛ..

Хас
Хас
2021-11-16 23:16

ТЭГВЭЛ ЦАГДАА ОРОЛЦДОГ ЮМ БИШ ҮҮ. ЭНЭ СУГАЛААГ ЗОГСООГООЧ. АРД НЬ ХИЧНЭЭН ХҮН ХООСОРЧ БАЙГАА БОЛ..

Холбоотой мэдээ

Back to top button