ЭДИЙН ЗАСАГ

Экспорт өмнөх сараас 39.5 хувиар өслөө

Монгол Улс 2021 оны эхний 10 сарын байдлаар нийт 151 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 7.5 тэрбум америк доллар, импорт 5.6 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (26.3 хувь) тэрбум америк доллароор, экспорт 1.5 (25.7 хувь) тэрбум америк доллароор, импорт 1.2 (27.2 хувь) тэрбум америк доллароор тус тус өсжээ. Харин 2021 оны 10 дугаар сард экспорт 1.1 тэрбум америк доллар, импорт 518.6 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 318.3 (39.5 хувь) сая америк доллароор өсөж, импорт 134.0 (20.5 хувь) сая америк доллароор буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний 10 сарын байдлаар 1.9 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 329.3 сая америк доллароор өсжээ. Харин гадаад худалдааны тэнцэл 10 дугаар сард 605.5 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 452.4 сая америк доллароор өссөн байна. БНХАУ-тай 2021 оны эхний 10 сард 8.7 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.4 хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button