Нийгмийн

ХХБ-ны удирдлагууд болон Д.Эрдэнэбат нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн байгуулсан, Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголын зэс корпорац” -д давуу байдал бий болгосон гэх хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлжээ.

Уг хэрэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцсон.

Тэгвэл тэдэнтэй хамтатган Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат,  сангийн сайд асан Б.Болор,  “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ганбат, Монгол банкны захирал Н.Золжаргал, Зам, тээврийн хөгжлийн яаманд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Доржханд, “Ялгуусан” ХХК-ийн захирал Л.Санжаадорж, Зам, тээврийн хөгжлийн яаманд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны дарга асан Б.Минжбадам нарыг шалгах ёстой гэх шийдвэрийг Дээд шүүх гаргасан.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сардын 10-нд торгох ялаар шийтгүүлээд, батлан даалтаар шоронгоос гараад байсан Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан билээ. Учир нь тэдэнд торгох ял оноож сулласан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, Дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Прокуророос эсэргүүцэлдээ “Шүүгдэгч нар нь ард түмнээс сонгогдож Улсын Их Хурал болон Засгийн Газрын гишүүнээр ажиллаж байсан. Ийм хариуцлагатай ажил албан тушаалыг хашиж байхдаа “Кью Эс Си” ХХК-нд давуу байдал олгож, мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг хууль бусаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ард түмний өмчлөх эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл юм” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дээд шүүх like
Дээд шүүх like
2021-11-18 12:38

Прокурор урагшаа ! Бас шүүхийг хахуульдчихсан торгуулиар с�##�ах гэж байсан уу ? Тэр засгийн газрын хур�##�дааны протоколоос харахад Орхон бол нэг хувийн компанийн ажилтан хэр нь Сангийн сайд шиг л ноёрхож байсан даа ! Арай дэндүү !

Зочин
Зочин
2021-11-30 19:18

gemt hereg hiisen gej boddog shuu ene humuusiig gehdee ed nar avilgal amaar ni gartal uguh mungutei humuus yaj shiitehiig ni harj l baiy.

Холбоотой мэдээ

Back to top button