СПОРТ

Аварга цолоо хураалгасан Э.Оюунболд үнэнд гүйцэгдлээ

Допинг илэрсний улмаас аварга цолоо хураалгасан Э.Оюунболд үнэнд гүйцэгдлээ. Тэрбээр өнөөг хүртэл “Би допинг хэрэглээгүй. Миний шинжилгээг сольчихлоо” гээд АТГ, хуулийн байгууллагад хандсан, шинжилгээний хариугаа эсэргүүцсэн. Үнэндээ түүний талд орж, “Оюунболд хорлогдчихлоо” гэж өмөөрч байсан хүн олон.

Гэхдээ энэ удаа дахиад илэрсэн нь Э.Оюунболд хорлогдоогүй, хариуцлагаас бултаж, худал хэлж байсныг нь илчилчих шиг боллоо.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат тэрбээр 2015, 2019 оны улсын наадмын түрүү бөх. 2012 онд аймгийн арслан, дараа жил нь улсын харцага, 2015 онд улсын арслан, 2019 онд улсын аварга цол хүртсэн. Допинг хэрэглэсэн нь хоёр дахиа илэрснээр үндэсний бөхийн тэр үнэхээр муухай харагдуулж, нэр хүндийг нь унагаалаа.

Монгол наадмын түүхэнд улсын наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн тохиолдол түүнийхээс өөр үгүй.

Өнгөрсөн жил улсын наадмыг өнжсөн Э.Оюунболд өнөө жилийн наадамд улсын арслан цолтой барилдсан. Наадмын өмнө бөхчүүд түүнийг барилдахыг эсэргүүцэн, нэлээд юм болсныг манай уншигчид сайн мэднэ.

Цаашид үндэсний бөхийн нэр хүндийг аврах, допингтой тэмцсэн шиг тэмцэхийн тулд Э.Оюунболдын барилдах эрхийг бүх насаар нь хасъя. Монгол Улс, Монголын үндэсний бөхийн спорт нэг бөхөөр дутахгүй. Нэг хүний нэр хүнд, барилдах эрх ашиг чухал уу, үндэсний бөхийн спорт, өв уламжлал чухал уу. Үндэсний бөхийн спортоо, өв уламжлалаа аваръя гэвэл Төр засаг, МҮБХ иймэрхүү шийдэмгий алхам хийх цаг ирсэн үү гэвэл ирсэн.

Хэдий болтол бөхчүүдийн толгойг илж, адил бус шийтгэл оноогдуулах вэ. Өнгөрсөн жилийн наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн ч 11 сараар эрхийг нь хасаад өнгөрсөн нь шударга бус. Энэ мэт адил бус шийтгэл допингийг улам гааруулсаар байгаа юм.

Л.ЭНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ju
Ju
2021-11-18 11:55

Zavaan gahai.

oyunbold zail
oyunbold zail
2021-11-18 12:34

ugasa l iim oodgv vnen bish xvn yma

Зочин
Зочин
2021-11-18 13:43

Энэ одоо намайг Хадаа аварга шиг хоролчихлоо гээд хуцаад байсан Батэрдэнэ Адьяахүү 2 тоо л гомд доо анхнаасаа тарианы хүүхэд л байсан бна доо �######�ууд

zochin
zochin
2021-11-18 16:49

dopingtoi holbogdson buh buhchuudig buh nasaar ni barilduulahaa bolih heregtei gants ene hunruu dairj baisnaas

Зочин
Зочин
2021-12-07 07:24

Ойгүй хүчтэй Оюунболдыг одоохондоо дийлэх хүчтэн �##�га! Овоо тасархай хүүг олхиогүй аргаар онилж хорлов! Даамай хүчтэй Даваажарг�##� Япон яваагүй Монголд байсан бол хорон санаатнууд мөн л ингэж хорлох байждээ!

Зочин
Зочин
2021-12-11 08:50

Бодон гахайн дозоор сэргээш шахуулж барилдаад баригдчихаад гаргаж байгаа байд�##� чинь огт та�##�агдахгүй байна Оюунболдоо.Хүүхдийн барилдаанд насыг дарж оруулахаас эхлээд насанд хүрэхээр нь допинг шахах зэргээр энэ мулгууг багаас нь хууль бусаар өөгшүүлсээР байж бусдыг хохироож өөрөө мандаж байх ёстой гэсэн арчаагүй үзлийг суулгаж өгсөн багш нар нь их буруутай..
хохироож

Содномдорж
Содномдорж
2022-05-17 22:59

Обо-гийн шинжилгээг сольсон гэж маргаж байгаа юм шүү дээ. Увсынхан бол энэ мэтийг өлхөөн хийж чадах хүн аймшгийн хүмүүс. Хадаа аваргыг зууны шилдэг хорны машин Баянаа яасынг сайн сана…

Зочин
Зочин
2022-07-01 15:02

Мөнхбат аваргаас хойш анх удаа хамгийн з�##�уудаа буюу хорьж болдоггүй хорин хоёр насандаа түрүүлсэн Оюунболд хүүг �######�уулах хорон мэхийг ур�##�дуулан хорлов уу? Даамай хүчтэй Оюунболд долоо ах өрсөлдөгчдөөсөө айж допинг хэрэглэх нас мөн үү? Та бүхэн идэр з�##�уу насандаа үе мултарсан спортын нас буюу долоо ах хөгшчүүлээс айж допинг хайж гүйх үү?

Холбоотой мэдээ

Back to top button