НИЙГЭМ

III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл танхимын хичээлд шилжинэ

18-аас дээш насны, зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунд хамрагдвал хичээлүүдийг танхимын хэлбэрт шилжүүлнэ гэж БШУЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, өнөөдөр БШУЯ-наас гаргасан мэдэгдэлд гамшгаас хамгаалах зэрэглэл “Шар” түвшин рүү буурвал сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэнэ гэж дурдсан байна.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урьдны Засгийн газрын хуралдааны дараа “Хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал гамшгаас хамгаалах зэрэглэлийг “Шар” түвшин болгож бууруулна” гэж мэдэгдээд байсан юм.

Одоогоор “Улбар шар” зэрэглэл үйлчилж байгаа юм. Харин зорилтот бүлэг гэж гуравдугаар тун хийлгэх боломжтой нийт иргэдийг хэлж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button