ЭРҮҮЛ МЭНД

О.Батбаяр: Гуравдугаар тун омикроны хүндрэл, нас баралтаас сэргийлж байна

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр коронавирусийн омикрон хувилбар болон вакцины үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гуравдугаар тундаа эрчимтэй хамрагдахыг уриалж байна. Ингэснээр хүндрэл, нас баралтаас сэргийлэх үр дүнтэй байна. Омикрон хувилбарын нэг анхаарал татаж байгаа нь хүний биед нэвтрэх эрчим нь богино хугацаанд байна. Гуравдугаар тунгаар үүссэн, өвчилсний дараа үүссэн дархлаа омикроны хүндрэлээс сэргийлж байна. Өмнөд Африкын иргэдийн судалгаанаас харахад эмнэлэгт хэвтэлт маш бага байна. Их Британид мөн судалгаа хийсэн. Улмаар вакцины үр дүнгээр омикроны давалгаа бага байна гэж үзсэн. Тиймээс хөл хорио тавихгүй байхаар шийдсэн байна.

Израйль улсад шинэ судалгаа зарлалаа. Бүүстэр тунгаас гурван сарын дараа дархлааны түвшин буурч байгааг судалсан. Тиймээс эрүүл мэндийн ажилчид, 60-аас дээш насныхныг дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн.

Манай улсад хил дээр тусгаарлалт, эрчимтэй хяналт хийж байна. Хуурай газрын хил бүхэлдээ хаалттай байна. 11-р сарын 27-ноос хойш 9723 хүн Чингис хаан нисэх онгоцны будлаар нэвтэрсэн. Хяналт тавьсанаар халдвараас сэргийлэх боломжтой. Мөн онцын шаардлагагүй бол гадаадад зорчихгүй байхыг сануулж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-01-03 17:21

Омикрон илрээгүй юм гэсэн байж хүндрэлээс хамга�##�ж байгаа вакцины тухай ярих юм. Эргэлзмээр , тээнэгэлзмээр ...

Холбоотой мэдээ

Back to top button