ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Сар хиртэх нь хувь заяаг ч өөрчилдөг

Өчигдөр Сар хиртэж дэлхийн олон улс орнууд Сарны хиртэлтийг шууд дамжуулан үзүүлсэн. Дэлхийн хэвлэл мэдээллүүд энэ удаагийн Сарны хиртэлтийг онцолсон нь 1440 оноос хойш анх удаагаа буюу 580 жилийн хугацаанд Сар хамгийн удаан 3 цаг 28 минут 24 секундын турш хиртсэн.

АНУ-ын одон орон судлалын Гриффит ажиглалтын төвийн мэдээлснээр, Сарны гадаргууны бараг 97 хувь нь далдлагдана гэж тооцоолсон ч NASA-гийн мэдээлснээр 99.1 хувь далдлагдаж хиртэнэ гэж тооцоолсон.

Ерөнхийдөө 2021 он одон орны үзэгдлүүдээр баялаг жил болж өнгөрч байна. Зуун жилд ердөө 14 удаа үзэгддэг цагираг хэлбэрийн Нар хиртэлтийг зургадугаар сард бараг бүх дэлхий даяараа ажиглан гайхсан.

Тэгвэл од эрхэсийн үзэгдэл, өөрчлөлт, хиртэлт зэрэг нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтдийн зөвлөгөөг та бүхэнд сонирхуулъя.

Хүн гэдэг амьтан угаас байгаль дэлхий, мөн сансар огторгуйн од эрхэсийн нөлөөн дор амьдарч байгаагийнхаа хувьд тэдгээрээс шууд хамааралтай юм. Нарны соронзон шуурга, Сарны хиртэлт мөн л бидний бие организмд шууд нөлөө үзүүлдэг аж.

Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс, зүрх судасны тогтолцооны өвчтэй хүмүүс Сарны хиртэлтийн дараа илүү биедээ анхаарал тавих ёстойг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн ямар нэгэн биеийн тамирын дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй, бас гадуур явахгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэцийн өвчтэй хүмүүс жирийн хүмүүстэй харьцуулахад Сарны хиртэлтийн сөрөг нөлөөнд илүү өртөмтгий гэжээ. Эзотерик судлаачид болон зурхайчид Сар хиртэх үзэгдлийг “сэтгэлийн хиртэлт” гэж нэрлэдэг аж.

Сар хиртэх үед болон түүний дараа хүний далд ухамсарт ч нөлөөлдөг гэдгийг онцлов. Сарны хиртэлтийн дараагаар зарим нэг хүмүүсийн амьдралд, хувь заяанд нь ч өөрчлөлт илрэх нь бий гэнэ. Тэд үйл явдлуудыг илүү ихээр мэдэрч, түрэмгий эсхүл уярамтгай, сэтгэл хөдлөлтэй болдог аж. Мөн Сарны хиртэлтийн үеэр аливаа сөрөг дурсамж, сэтгэл хөдлөлийн нөлөө эрс нэмэгддэг гэжээ.

(Эх сурвалж: Sputnik)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button